Гоёл чимэглэл

Louis Vuitton, Яёи Кусама нарын хоёр дахь хамтрал

 Louis Vuitton болон уран бүтээлч Яёи Кусама нар  хоёр дахь удаагаа хамтарлаа. 

Тус хамтрал нь загварлаг шинэ бүтээлүүдээр үргэлжилж байна. Уран сайхны энэхүү хоёр дахь хамтын ажиллагаанаас Яёи Кусамагийн хээ, график дүрслэлийг илүү олон янзаар харах боломжтой боллоо. 

 

 

Энэ шинэ цуглуулгын гол байр суурийг “хулуу” эзэлжээ. Кусамагийн бага наснаасаа хойш төсөөлж ирсэн зүйлсийн нэг нь энэ бөгөөд түүний ертөнцөд онцгой байр суурь эзэлдэг. Тиймээс энэхүү цуглуулгын зарим цүнхийг хулуу мэт хэлбэртэйгээр гаргасан байна.

 

 

 

Японы энэхүү алдарт уран бүтээлчийн 2009 онд эхлүүлж байсан "My Eternal Soul" цуврал зургуудаас санаа авсан аз жаргалыг илэрхийлэх эдгээр бүтээлийг мөн гаргажээ. Энэхүү баяр баясалтай зургуудыг хэвлэмэл болон хатгамлаар чимэглэсэн хувцас, жижиг хэрэгслүүдээс харж болно.

 

Яёи Кусамагийн бүтээлийг бүхий л хэлбэр, хэмжээгээр харах боломжтой цуглуулга.