Архитектур, дизайн

Лос Анжелес дахь Saota-ийн анхны төсөл Stradella

 

 

Saoto архитектурын фирм Калифорнийн Bel Air дахь анхны төслөө амжилттай дуусгажээ. Тэд Лос Анжелес хотын гайхалтай үзэмжийг санал болгодог 1970-аад оны сууцыг сэргээн засварласан байна. 

Тус фирм байшингийн модон карказаас бусад бүх зүйлийг буулган нурааж, зай талбайг нь ихэсгэн, гадна орчин ил харагдах боломжийг онцгой нэмэгдүүлжээ. 

 

 

Уг сууц нь цэлгэр талбай бүхий олон өрөөтэй бөгөөд шалнаас тааз хүртэлх өндөртэй гулсдаг цонхыг хананы оронд байрлуулснаар гадна болон дотор талын зааг үгүй болж, илүү саруул болжээ. Интерьерийг шинэлэг, контемпорари маягаар бүрдүүлэн, хана, шалыг цагаан шохой, шохойн чулуу, царсан паркет зэрэг цэвэрхэн материалаар урласан төдийгүй зарим хэсэгт өнгөлөг оруулга чимэглэл харагдана. 

 

Гоёмсог шатаар дээд давхарт гарвал террас, ил зуух, угаалгын өрөө бүхий өргөн цэлгэр өрөөнүүд байрлана. Эдгээр өрөөнүүдийг мөн адил том цонхтойгоор зохион байгуулсан бөгөөд Лос-Анжелес хотыг бүрэн тольдох боломжтой.  

 

Stradella-ийн жинхэнэ онцлог бол хамгийн тохилог байдлаар загварчилсан экстерьер нь юм.  Террасыг шинэ усан сан, тохижилтоор бүрэн шинэчилсэн нь амар тайван уур амьсгалыг бий болгожээ. Мөн контемпорари маягийн 40 метрийн урттай сүүдрэвч нь сууцны интерьерийг илүү өргөжүүлсэн мэт сэтгэгдэл төрүүлнэ. Уг сүүдрэвч агаар дээр тогтсон мэт харагдах бөгөөд хөх тэнгэр, далдуу моддыг ажиглаж болох загвартай.

 

Saota-ийн сүр жавхлан, үзэсгэлэнг цогцлоосон архитектурын шинэчлэл!

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл