
Архитектур, дизайн
Дэлхийн хамгийн өндөр орон сууцны барилга "Binghatti"
Дэлхий дээрх хамгийн өндөр орон сууцны барилга "Binghatti"-ийг танилцуулж байна.
Jacob & Co дэлхийн хамгийн өндөр орон сууцны барилгын төсөлд хамтран ажиллахаар боллоо. Уг барилга нь дэлхийн хамгийн том худалдаа үйлчилгээний төвүүдийн нэг Дубай Моллын дэргэд, хамгийн өндөр барилга Бурж Халифатай зэргэлдээ байрлана.

"Canal View", "Business Bay", хотын төвийн тэнгэр баганадсан өндөр барилгууд гэхчлэн Дубайд боломжгүй зүйл гэж үгүй.

Энэ бүхний үргэлжлэл "Binghatti" цамхаг болж байна.

Jacob & Co компанийн сүндэрлүүлж буй дэлхийн хамгийн өндөр орон сууцны энэхүү барилга инфинити усан сан, дасгалын танхим, ресторан, кафе зэрэг төрөл бүрийн үйлчилгээний хэсэгтэй.

Эндээс нисэх онгоцны буудал ердөө 10 минутын зайд байрлана. Түүнчлэн далайн маш гайхалтай харууцтай төдийгүй ердөө 15-20 минут алхаад л аль ч эрэг дээр очих боломжтой.


Дубай хотын яг энэ цэгээс та өөрт хэрэгтэй бүхэндээ хормын төдийд л хүрнэ.

Энэхүү гоёмсог барилгыг 2026 оны төгсгөл гэхэд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.