Архитектур, дизайн
“Four Leaves” вилла
Японы үзэсгэлэнт байгальд уусан нэгдсэн “Four Leaves” вилла!
Токио хотоос 150 км-ийн зайд орших Каруизава ой дунд баригдсан энэхүү ер бусын сууцыг эргэн тойрны байгалиас санаа авч, “Кias” архитектурын студи зохион бүтээжээ.
Байшингийн бүхий л элементийг хүрээлэн буй орчинд хамгийн тохиромжтой байдлаар зохион байгуулсан байна. Тухайлбал, зочны өрөө болон хоолны өрөөг зүүн урд хэсэгт байрлуулсан нь энэ орон зайд байнгын гэрэл тусаж, дулаахан байх нөхцөлийг бүрдүүлжээ. Харин мастер унтлагын өрөө, угаалгын өрөөнүүд нь баруун талд, өтгөн ойтой залган байрлах ба моддын сэтгэл татам харууцыг санал болгоно.
Өвөрмөц хэлбэр бүхий дээврийн тусламжтайгаар бүх өрөө хоорондоо холбогдоно. Уг сууцны харагдах байдлыг хүрээлэн буй орчноос нь сэдэвлэсэн бөгөөд хотгор болон гүдгэр хэлбэртэй дээвэр нь навчтай төстэй харагдана. Интерьерийн хувьд завсрын өнгөтэй тавилга болон байгалийн материалуудыг ашиглан амгалан тайван, чамин тансаг орчинг бүрдүүлсэн байна.