Архитектур, дизайн

Хүрээлэн буй орчиндоо уусан нэгдсэн "Fielding House"

"Fielding House" бол амралт болон бясалгалд зориулагдсан сууц юм.

Шинэ Зеландын Окленд хотын хойд хэсэгт орших Mangawhai-д "Cheshire Architects" студийн бүтээсэн энэхүү шилэн павильон мэт сууц байрладаг.

 

Далайн эрэг дагуух гольфын талбайн ойролцоо элсэрхэг газарт орших "Fielding House"-ыг хүрээлэн буй орчинтой нь аль болох сайн уялдуулан бүтээжээ.

 

Сууцны байрлал, шалнаас тааз хүртэлх шилэн фасад нь асар мэт бүтцийг бий болгож, гадна орчныг тольдох боломжийг олгох бөгөөд байгалийн элементүүдээс хамгаалагдсаны зэрэгцээ тэдгээрийг өөртөө мөн агуулж байдаг. 

 

Хэдийгээр байшингийн хэлбэр модернист архитектуртай тун ойролцоо мэт боловч "Cheshire Architects" студи модоор бүрсэн гурван конусын тусламжтайгаар дээврийн хавтгай хэлбэр, задгай талбайг өөрчилсөн, нарийн төвөгтэй, өвөрмөц байдлыг бүрдүүлэхийг зорьжээ. Модон конусын хэлбэр нь архитектурт байгалийн өнгө аясыг авчирч, орчин тойрны үзэсгэлэнт өнгө төрхтэй холбодог.

 

Байшингийн нэгдүгээр давхарт задгай гал тогоо, хоолны өрөө, террас бүхий халуун дулаан амралтын хэсэг байрлана. Энэ хэсэгт хоёр модон конус бий. Нэг нь гал тогооны хэсгийг бүрдүүлэх бол нөгөө нь ил зуухыг агуулна. Энэ нь уг конус хэлбэрээр дамжуулан оршин суугчдын цугларах, хамт байх орон зайг ялгаж, тодотгох гэсэн арга аж. 

 

 

"Fielding House"-ийн урд хэсэгт унтлагын өрөөнүүд болон угаалгын өрөөг ухаалгаар халхалсан гурав дахь конус байрладаг.

 

 

Хүрээлэн буй орчноос ажиглагдах халуун дулаан байдлыг онцолж, сууцны интерьерийг олон төрлийн модоор бүрдүүлжээ. Энгийн тавилга, дотор засал нь чамин, контемпорари өнгө аясыг илүү тодруулна.

 

 

"Fielding House" нь задгай байдал болон хэлбэр дүрсээрээ гоёмсог, уран нарийн байдлыг илтгэн, муруй болон шугаман элементүүдийн хоорондох тэнцвэрийг бий болгож, гайхалтай үр дүнг харуулж чаджээ.

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл