Автомашин
Дакар Раллид зориулсан "Dacia Sandrider"
2024/06/18
Румыны автомашины үйлдвэрлэгч Dacia алдарт Дакар Раллид түрүүлэх машин бүтээх мөрөөдөлтэй гэдгээ Женевийн авто шоунд оролцох үеэрээ илэрхийллээ.
Энэхүү мөрөөдөлдөө хүрэх алхам болгож "Sandrider" нэртэй багги машиныг бүтээсэн байна. Бүхээг доторх дулааныг хязгаарлах хуванцар болоод нүүрстөрөгчийн будаг гэх мэт технологийн дэвшилтэт шийдлийг нэлээд сайн ашиглажээ.
Dacia компани үүнээс гадна "Duster" болон "Spring" загваруудынхаа шинэ моделуудыг мөн танилцуулсан аж.