Автомашин
BMW "i8" загвар
BMW "i8" загварын өөр нэгэн хувилбар “i8 Roadster”! Энэ шинэ загвар нь машины гадаад байдал буюу капотны агаар оруулах нээлхий дээрх салхи зүсэгч, арын багана дээрх Roadster тэмдгээрээ ялгагдана.
Энэ загварыг 12 морины хүчээр илүү буюу нийт 374 морины хүчтэй шинэ батерейгаар тоногложээ. Гэсэн ч гүйцэтгэл нь өөрчлөгдөөгүй хэвээр бөгөөд 4.4 секундэд 100 км/цагийн хурд авна. Хамгийн чухал сайжруулалт нь бүтэн цахилгаан горимоор ажиллуулах үед туулах зай 30 орчим км байсан нь нэмэгдэж, 120 км/цагийн хурдтайгаар 55 км аялах боломжтой болсон байна.
Шатахууны хэрэглээ, нүүрстөрөгчийн давхар исэл ялгаруулалтын хувьд өмнөх 2.1 л/100 км, 49гр/км байсан үзүүлэлт одоо 1.9 л/100 км, холимог циклд 42 г/км болж буурчээ. Машины бүхээгийн хувьд суудлын бүрээс, хянах самбар тоноглол шинэчлэгдсэн байна. Салхины шил дээрх дэлгэц, 20 инчийн обод зэрэг зарим тоног төхөөрөмжийг сонголтоор авах боломжтой аж. Сөхөгддөг буюу эрвээхий хэлбэрт хоёр хаалгатай BMW “i8 Roadster” машины анхны загвар ердөө 200 ширхэг үйлдвэрлэгджээ.
Мөн энэхүү анхны BMW “i8 Roadster” машины тусгай загварыг BMW “i8" купе загварынхтай ижил бүх өнгө, бүхээгийн тоноглолтойгоор худалдан авах боломжтой. Шинээр гаргасан И-Коппер, Донингтон Металл саарал өнгөнөөс сонголт хийх боломжтой. Купе, "Roadstar" загварууд "Carpo" интерьер загвартайгаар зах зээлд гарсан байна. Купе загварын хувьд зааны ясан цагаан өнгөтэй бол "Roadster" загварынх зааны ясан цагаан, хар өнгө хосолсон арьсан интерьертэй . "Roadstar" загварын хувьд эвхэгддэг дээврээс илүү копут нь илүү онцлог аж. Копут эвхэгдэж, ачааг перпендикуляр байрлуулах ухаалаг механизмын тусламжтайгаар суудлын арын хэсэгт 100 литр нэмэлт ачаа хадгалах боломж бүрдэнэ.
Ачаагүй үед BMW "i8 Roadster" загвар 1,595 кг буюу купе загвараас ердөө 60 кг-аар илүү төдийгүй 0-100 км/ц хурдыг 4.6 секундэд туулдгаараа купе загвараас ердөө 0.2 секундээр удаан юм.