Хятад улсад эрчимтэй хөгжиж буй автомашины зах зээлд шинэ байр суурийг эзлэх болсон Хятадын томоохон автомашин үйлдвэрлэгч Chery Automobile компани нь Kaiyi брэндийг үүсгэн байгуулжээ. Тус брэндийн автомашинууд нь дэлхийн өнцөг булан бүрд хийгдсэн судалгаа, хөгжүүлэлтийн үндсэн дээр бүтээгддэг бөгөөд өдгөө дэлхийн 30 гаруй улсад худалдаалагдаж байна.
"Мета Моторс" компани 2022 оноос эхлэн Kaiyi брэндийн автомашиныг албан ёсны эрхтэй худалдаалж эхэлсэн төдийгүй баталгаат засварын төвөөр дамжуулан тав тух, хялбар хэрэглээг бүрдүүлсэн шийдлийг нэвтрүүлээд байна. Мөн өнөөдрийн байдлаар Монгол улсын 21 аймагт хамгийн сүүлийн үеийн инновац, технологи шингэсэн X3, X3 Pro, X3 Pro EV, E5, X7 зэрэг 250 гаруй автомашин хэрэглэгчдийн гарт хүрчээ.
2024 онд хэрэглэгчдэдээ дахин нэг шинэ салбарын үүд хаалгаа нээж, тус арга хэмжээний үеэр байгаль орчинд ээлтэй E-Qute 02 загварын цахилгаан автомашинаа танилцуулсан юм.