.jpg)
Автомашин
"Lucid Gravity" загварын Европ дахь нээлт
2024/05/24
"Lucid Motors" Женевт хүрэлцэн ирж "Gravity" загвараа Европын зах зээлд танилцууллаа.
Америкийн Калифорнид төвтэй тус компани нэг цэнэглэлтээр 700 гаруй км явах хүчин чадалтай цоо шинэ "SUV Gravity" загварыг бүтээжээ.

Энэ нь 100% цахилгаан машин бөгөөд дотоод засал болон ерөнхий загварыг "Lucid Air"-ээс хуулбарлан авсан байна. "Gravity"-г Америкийн зах зээлд зориулан Лос Анжелесын авто шоугаар аль хэдийн танилцуулсан бөгөөд энэ удаад Европ дахь нээлтээ хийж байна.

