Автомашин

Q Inspiration Concept

Энэ машин нь Инфинитигийн хувьсах шахалттай турбо технологийн ирээдүйн хэрэглээний талаарх төсөөллийг харуулж, дэвшилтэт хүч дамжуулах механизмын эрин үед энэ брэндийг илэрхийлэх шинэ хэлбэр болж байна. 

Энэхүү хувьсах шахалттай турбо хөдөлгүүр дэлхийн анхны хувьсах шахалтын харьцаатай хөдөлгүүр юм. Шахалтын харьцаа нь гүйцэтгэл, түлшний хэмнэлтэд зайлшгүй шаардлагатай.

Хэлбэр, хэмжээний хувьд купе загварын машинтай төстэй бөгөөд илүү урт. Q Inspiration загвар богино копуттай, их бие нь уртавтар, интерьерийн хувьд тав тухтай байдал, орон зайн шаардлагыг хангасан. Гадаад байдлын хувьд Q Inspiration тодорхой нэгэн  хүчийг илэрхийлнэ. Хоёр хажуугийн агаар оруулах систем, налуу хэлбэртэй их гэрэл, спойлер нь спортлог төрхийг бүрдүүлжээ. Нүүр хэсгийн ердийн сараалжийг олон ширхэгтэй метал төмрөөр орлуулсан байна.

Үргэлжилсэн загвартай салхины шил маш сайн харагдацтай. 

Үүнээс гадна энэ загвар нь рэйнж буюу автомашины боломжит туулах зайн хувьд шинэ алхам хийсэн. "ProPilot" нэртэй жолоочид туслах системийн сайжруулсан хувилбарыг нэвтрүүлснээр жолооч ачаалалтай жолоодлогыг машинаар гүйцэтгүүлж, аюул осолд хариу үзүүлэх сайжруулсан системийн давуу талыг ашиглах боломжтой болжээ.

Ирээдүйд бидний жолоодохыг хүсдэг машины талаарх төсөөллийг танд бага ч болов мэдрүүлнэ.