Хоолны соёл

Итали соёлын илэрхийлэл Каса Риналди брэнд Монголд

Италийн баялаг хоолны соёлыг дэлхийн 100 гаруй улс оронд хүргэж байгаа Каса Риналди брэнд нь Модена хотын нэгэн дээврийн хөндийгөөс эхлэлтэй.

Каса Риналди брэнд 40 жилийн өмнө үүсгэн байгуулагдсан. Италийн Модена хотын уламжлалт бүтээгдэхүүн балзамик цууг өөрийн арга барилаар хийх авга ахын маань хүсэл тэмүүллээс эхлэлтэй. 

Манай гэр бүл Итали хоолны соёлын өлгий нутаг болох хоолны хөндий (Food Valley)-аас гаралтай юм. Уугуул Италичуудын нарийн амт, уламжлалт ур чадварыг хослуулан, “Италийн амтыг дэлхийд” хүргэх зорилгоор брэндээ хөгжүүлсээр ирсэн юм. Бидний хувьд дээд зэрэглэлийн чанар, мөн цаг үеэ дагах шинэлэг хандлага бол үнэт зүйл юм.

Манай нийт бүтээгдэхүүнийг шинэхэн, хөлдөөсөн, хатаасан гэх гурван төрөлд хувааж болно. Хатаасан бүтээгдэхүүний хувьд паста гоймон, песто амтлагч, тос, давслаг зууш болон чихэрлэг бүтээгдэхүүнүүд багтана. Харин шинэхэн бүтээгдэхүүний хувьд хэрчиж бэлтгэсэн махан бүтээгдэхүүн болон бяслагийг Италийн уламжлалт аргаар үйлдвэрлэж борлуулж байна. Бяслагийн амт, үнэр, бүтцийг дотроос нь гадагш хөлдөөдөг IQF(Individual Quick Frozen) технологиийг ашигладаг. Энэхүү технологи нь бүтээгдэхүүнийг анх үйлдвэрлэгдсэн хэвээр нь хэрэглэгчийн гарт хүргэдэг дэвшилтэт технологи юм.

 

Каса Риналди нь зөвхөн бүтээгдэхүүн экспортлогч төдий биш, харин Итали соёлыг түгээгч билээ. Бид бусад оронд зөвхөн бүтээгдэхүүнээ бус, Италийн соёл, үнэт зүйлсийг хамтад нь хүргэж, нийгэм, соёлын ач холбогдол бүхий олон ажлыг хэрэгжүүлдэг.