Архитектур, дизайн

Фредриксон Сталлардын ер бусын загварууд

Уран баримал мэт тавилгууд!

Патрик Фредриксон, Иан Сталлард нар хамтын ажиллагаагаа 1995 онд эхлүүлж байжээ. Тэр цагаас хойш тэд Британийн тэргүүлэх авангард загвар зохион бүтээгчдийн нэг гэдгээрээ олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн юм. Өөрсдийн бүтээлч сэтгэлгээг энгийн бүтээгдэхүүн, төсөл болгон хувиргах чадвараараа алдартай тэдний тавилгыг өдгөө чадварлаг цуглуулагчид болон томоохон дизайн хаусууд эрэлхийлэх болжээ. 

 

Тэдний зарим амжилтын талаар товч танилцуулъя. Чулуун хэлбэрийн буйдан, суудлын цувралууд болох Species-ээс эхэлцгээе.

 

 "Momentum" нэртэй үзэсгэлэнгийн нэг хэсэг болох эдгээр буйдангууд нь полиуретанаар хийгдсэн бөгөөд уран баримал, дизайныг хослуулсан байдаг. Эхэндээ тэдний түрэмгий байдал нь тав тухтай байдлын агуулгатай зөрчилддөг байсан боловч материалын шинж чанар нь гайхалтай өнгөлгөө бүхий тааламжтай суудлыг бий болгодог тул эхний үзэмж нь сэтгэгдэл төдий үлддэг байна. 

Үүнтэй ижил гайхмаар нэг зүйл нь 100% акрилийн давирхайгаар хийсэн "Антарктидын цуглуулга" нь мөсөн блок мэт харагддаг. Органик хэлбэр, гадаргуугийн цэвэр цэмцгэр байдал нь ердийн тавилгаас байгалийг танд мэдрүүлнэ. Тавилга бүрд агуулагдах нарийн чимхлүүр зүйлс нь гадаргуугийн гөлгөр өнгөлгөөтэй уусаж, гэрлийг ойлгосноор өрөөний өнгө үзэмж, хүрээлэн буй орчныг өөрчилдөг.

 

"Gravity" буюу "Хүндийг хүч" цуглуулгад ил тод байдал мөн чухал. Энд бүх зүйл хоёрдмол байдал ба хэт туйлшралын хоорондох эмзэг тэнцвэрт байдлын тухай юм. Бүтээх ба устгах, аналог ба дижитал, эмх замбараагүй байдал ба тайван байдал. Эдгээр эсрэгцлүүд нь гөлгөр гадаргуугаар дамжин хагарал, хугарал хэлбэрээр илэрхийлэгддэг. 

 

Фредриксон Сталлард нь "Crush" цуглуулгыг амилуулахын тулд янз бүрийн өнгөт төмрийг ашиглажээ. Цуглуулгад багтсан тавилга дотор хөвж байгаа мэт харагдах энэхүү металл хуудасны динамик эффект нь маш өнгөлөг гэрэлтэй гадаргууг бий болгосон байна. 

 

 

Эдгээр бүх хэсэг нь бодит байдлыг тусгасан эсвэл бүрэн хийсвэр байх албагүй ч ямар ч интерьерт өвөрмөц байдлыг зайлшгүй авчрах болно!

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл