Архитектур, дизайн

Жулиа Низамутдиновагийн ховсдох мэт хөдөлгөөнт баримлууд

 

Оросын зураач, дизайнер Жулиа Низамутдинова нь орчин үеийн ертөнцийн боломж, технологийг өвөрмөц байдлаар ашиглаж маш гайхалтай бүтээлүүдийг урладаг. 

Жулиа Низамутдиновагийн мөрөөдлөөрөө бий болгосон гайхамшгийн ертөнцөд роботоос эхлээд жинхэнэ төсөөллийн ургамал, амьтад байх бөгөөд эдгээрийн хөвөн, долгиолох мэт хөдөлгөөн цаашлаад гайхмаар нууцлаг гадаад үзэмж нь ховсдох мэт мэдрэмж төрүүлнэ. 

 

Энэ бол түүний хамгийн сүүлийн үеийн амжилтуудын нэг болох ховсдох мэт эргэлдэн, мушгирах кинетик баримал юм. Хуванцар, хөнгөн цагаан, гангаар хийгдсэн INFI нь хэлбэр дүрс, хөдөлгөөний хувьд хязгааргүйн тэмдгээс санаа авч, тасралтгүй огтлолцдог. 

 

LED гэрлээр гэрэлтүүлэхэд ирмэгүүд нь баримлаас ялгарч, хэмнэлтэй, долгионтой хөдөлгөөнүүд нь илүү тодордог. INFI нь түүний Cyberflora гэж нэрлэсэн өргөн хүрээг хамарсан төслийнх нь нэг хэсэг бөгөөд энэхүү төсөл нь ховсдох хөдөлгөөн, футурист хэлбэрийн гоо үзэсгэлэнгийн үр дүнд бий болсон эмчилгээний болон бясалгалын нөлөө бүхий эдгээр объектуудыг нэгтгэх зорилготой. 

 

Тухайлбал, Флоре Флюенс хэмээх бараан өнгийн, үзэсгэлэнтэй баримлыг энд дурдаж болно. Амьд цэцгийн хэмнэлтэй, зөөлөн, хэврэг энэ баримал нь мөнхийн хөдөлгөөнөөрөө бусдын сэтгэлийг татдаг. Тэмтрүүлийнх нь тоогоор нэрлэсэн XXIV хэмээх өөр нэгэн биет нь 1.5 метрээс багагүй урттай гайхалтай кинетик объект юм. 

 

Sprut 3.0 нь удаан зөөлөн хөдөлгөөнөөр цэцэглэж буй амьд ургамал мэт харагдана. Энэхүү сэтгэл татам бүтээлүүдээс нүдээ салгахад ч бэрх. 

 

Урлаг, дизайныг хослуулсан гайхалтай аргын үр дүнд бий болсон футурист өнгө аястай бүтээлүүд...

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл