Архитектур, дизайн

Ричард Ясмины гоёмсог тавилгын коллекц

Hawa Beirut бол Ливаны дизайнер Ричард Ясмины гоёмсог тавилгын коллекц юм.

Ливаны онцлог шингэсэн архитектур, тэр дундаа соёлын өвийн бэлгэдэл болсон нуман бүтцээс санаа авсан уг коллекцоос хөнгөн, уран тансаг байдал мэдрэгдэнэ. Коллекцын бүх хэсгийг пастел өнгийн гангаар урласан бөгөөд даавуу, торго, ягаан гантиг болон шил зэрэг оруулгатай. 

 

 

Ар, хажуугийн хэсэг нь битүү болон задгай хоёр сандал, кофены ширээ, чимэглэлийн зориулалттай хавтан бүхий энэ коллекцыг Hawa хэмээн нэрийджээ. 

 

Араб хэлэнд энэ үгээр зуны зөөлөн салхи болон хэн нэгнийг, эсвэл ямар нэг зүйлийг гэсэн гүн гүнзгий хайр, хүсэл тэмүүллийг илэрхийлдэг. 

 

 

 

Ричард Ясмин өнгөрсөн, одоо, ирээдүйн үеийнхний харилцаа холбоог хадгалан үлдээхийн тулд тус коллекцоо өвөг дээдсийнхээ дурсгалд зориулан бүтээсэн байна.

 

 

Түүний хамгийн сүүлийн үеийн бүтээл нь байгаль орчныг зайлшгүй хамгаалах шаардлагатай гэсэн үзлээс эхтэй. “Wake up call” гэгдэх энэхүү хязгаарлагдмал тоогоор гаргасан ширээний гэрэлд дугуйвтар хэлбэртэй хэд хэдэн байгалийн чулуу болон шувууны үүрийг онцолсон бөгөөд гуулин бүтэцтэй энэ гэрлийн чийдэнг элсээр үлээлгэж, гар аргаар урлажээ. 

 

Энэ бүтээлд утга агуулга, энерги дамжуулах байдлыг нь харгалзан гурван төрлийн чулууг сонгосон байна. 

 

 

 

Энергийг эх дэлхийтэй холбоход туслахаас гадна хүч чадал, өөртөө итгэх итгэлийг бий болгодог хар турмалин; сөрөг сэтгэл хөдлөлөөс ангижрахад тусалж, тайвшруулан, ой санамжийг сайжруулж, аз жаргалтай байлгах биндэръяа чулуу; мөн энерги, бодол санааг хүчирхэг болгож, хүч чадлыг шингээн, хадгалж, ялгаруулж, хуваарилах увдистай гайхамшигт эдгээгч гэгддэг болор кварцыг ашиглажээ.

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл