Архитектур, дизайн
Nendo-гийн сонгодог элсэн цаг
Японы алдарт дизайны студи саяхан уламжлалт элсэн цагаас огт өөр хэлбэр бүхий "Variations of time" нэртэй 4 төрлийн элсэн цагийг олон нийтэд танилцууллаа. Тус цагийг зохион бүтээхийн тулд Nendo студи механизмыг нь дахин судалж, нарийн гарцаар элсийг дамжуулан, урсгалын хурд, өнцгийг өөрчилжээ.
Тэд тунгалаг акрилыг ухаж сийлэн дөрвөн өөр хэлбэрийн цаг гарган авчээ. Элс урсах хөндийнүүдийг нарийн төмөр зүү болон зүлгүүр ашиглан гар аргаар ухсан байна. Шингэн мэт харагдах хэлбэр төрхийг бүрдүүлсэн нь үүл, тонтонги усыг санагдуулна.
Дөрвөн загвар, гурван өөр өнгө, ер бусын замаар урсах элс
Эхний загвар болох Time Divided-ийн хувьд элс гурван минутад нэгдүгээр хөндий рүү урсан орж, 2 минутад хоёр дахь хөндий рүү урсдаг. Time Converted загварын элс хадгалах хэсэг налуу байрлалтай байна.Ингэснээр элс нэг чиглэлд 2 минутын дотор урсах бөгөөд эргүүлэн тавихад нэг минутын дотор урсаж дуусна.
Харин Time Doubled загварын хувьд элс гурван минутад бүрэн урсаж дуусах бөгөөд эхний хөндий рүү нэг минут, хоёр дахь хөндий рүү 2 минутын дотор урсана. Хамгийн сүүлийн Times Three загвар нь гурван задгай хөндийтэй ба нэг, хоёр, эсвэл гурван минутын хугацаанаас сонгож элсээ хийнэ.
Урсан өнгөрөх цаг хугацааг шинээр тодорхойлох яруу тансаг арга...