Архитектур, дизайн

"Шүрэн хад" гурван хэмжээст, өнгөт цаасан урлал

Канадын Монреал дахь Итон төвөөс санаачлан зохион байгуулж буй үзэсгэлэнгийн хүрээнд цаасан урлаач Полин Локтин “Шүрэн хад" хэмээх цаасан бүтээлийн цуглуулгаа танилцууллаа.

Францын төв хэсэгт мэндэлсэн энэхүү уран бүтээлч Мисс Клауди нэрээрээ олонд танигджээ. Тэрээр Монреал хотод 10 гаруй жил амьдарсан бөгөөд Монреалийн дүрслэх урлагийн музей, Канадын Гранд балет, Монреалын симфони найрал хөгжим, Арт Базел Майами зэрэг нэр хүндтэй газруудтай хамтран ажиллаж байжээ.

 

Мисс Клауди буюу Полин Локтин нь өнгө будаг, цаас болон түүний гайхамшигт бүтцээр дамжуулан бүтээлүүдээ үзэгчдэд хүргэдэг.

 

Бүх хэсгийг нь гараар урласан бүтээлд цаасыг нугалж, эвхэж 4 сар гаруй хугацаа зарцуулжээ. Үр дүнд нь 200 гаруй хэсгээс бүрдсэн, хааш хаашаа 6м гаруй хэмжээтэй бүтээл бий болсон юм. 

 

 

 

 

 

Далайн амьдралыг харуулсан “Шүрэн хад" хэмээх эдгээр бүтээл нь байгаль орчны доройтол, байгалийн нөөц хязгаартай гэдгийг онцолжээ. Цаас болон өнгөний нарийн сонголтуудыг ашиглаж тэрээр манай гарагийн дөрвөн зүг найман зовхист орших далайн төрөл зүйл, ан амьтдыг хамгаалдаг шүрэн хадны биологийн онцгой үнэ цэнийг эргэн сануулахыг зорьжээ. 

Онцлох мэдээ


Архитектур, дизайн

The Luxe Canvas

Архитектур, дизайн

Saota фирмийн бүтээл "Kloof 119A" сууц

Архитектур, дизайн

“Da Vinci” гэрлийн бүрхүүл