Архитектур, дизайн
Уламжлалт бус загвар бүхий бүтээлүүд
Гайхалтай дизайн бүхий бүтээлүүдтэй танилцацгаая!
2008 онд Алессандра Мантовани, Элеонора Барбарески нарын үүсгэн байгуулсан Италийн AMeBE студийн бүтээл “Бөмбөгөр оройт гэрэл”-ийг хамгийн түрүүнд танилцуулъя. Мэргэжлийн ур чадвар, технологийг хослуулсан, Гэгээн Петрийн сүмийн төгс хуулбар болсон энэхүү гэрлийг ердөө 15-хан ширхэг үйлдвэрлэжээ. Энэхүү өвөрмөц гэрэл нь полиуретан давирхайгаар хийгдсэн, гараар будсан, LED гэрэлтэй бөгөөд гэрлийн тод, бүдгийг тохируулдаг төдийгүй iPhone, iPad-аар удирддаг.
Жижиг хэсэг бүрээс нь уран нарийн хийц харагдах "Өдөн ширээ"-г онцолж байна. Тайландын дизайны студи Апиват Читапанягийн бүтээсэн энэхүү өвөрмөц, нарийн хийц бүхий ширээг анзаарахгүй өнгөрөхийн аргагүй. Ерөнхий бүтэц нь зэвэрдэггүй гангаар хийсэн өднүүдээс бүрдэнэ. Хэсэг нэг бүрээр нь тохируулсан өдийг гар аргаар, өвөрмөц хийцтэйгээр урлаж, тавцанг нь модоор хийжээ. Тус бүтээл нь зөвхөн хар өнгийн сонголттой аж. Хөнгөн мэдрэмж төрүүлэх, ер бусын тавилга!
Starpool-ийн Neocogita фирмтэй хамтран бүтээсэн Zerobody бүтээл нь мөн л хөнгөн мэдрэмж төрүүлнэ. Кристиано Миногийн зохион бүтээсэн энэхүү матрас нь усан санд хөвж буй мэт мэдрэмж төрүүлэх ч таныг хуурай хэвээр байлгана. Zerobody нь бие махбодоос үүссэн даралтыг арилгаж, матрасыг норохоос сэргийлдэг. Үүний дүнд, бие дулааны хэмээ зохицуулахаа больж, таталцлын хүч мартагдах болно.
Ингэснээр бие махбод ямар ч саадгүйгээр эндорфин үйлдвэрлэж эхэлнэ . Эрүүл мэндэд тустай бүтээл!