Загвар
Louis Vuitton Хятадын уран бүтээлч Сун Итяньтай хамтарлаа
2024/08/05
Louis Vuitton энэ цуглуулгадаа Хятадын контемпорари уран бүтээлч Сун Итяньтай хамтран ажиллажээ.
Шанхайд танилцуулсан Louis Vuitton-ы улирал дундын цуглуулга нь товчхон бөгөөд хурдан хэмнэлтэй байхыг зорьжээ. Энэ удаа Сун Итянь Францын энэхүү алдарт брэндийн дүр төрх, мөн чанарыг өнгө, хэлбэрийн эрх чөлөөгөөр шинэчлэн дүрсэллээ.
Цуглуулгад тод өнгө, баяр баясгалантай мэдрэмжийг шингээсэн нь Хятадын залуучуудын эрч хүч, урам зоригтой хэв маягийн илэрхийлэл болсон байна. Түүний зурдаг амьтны сэдэвт дүрслэл, сэтгэл татам загварууд нь бүтээлүүд дээр гайхалтай ялгарлыг бий болгоно.