Улаан хивсний ёслол

2022 оны Dior болон Venetian Heritage-ийн хандивын оройн зоогийн эргэн тойронд

"Венецийн өв уламжлалын төлөөх Maison Dior гала оройн зоогийн хөшигний ард"


Beatrice Casiraghi, Rosamund Pike, Nine d Urso, Laetitia Casta, Catherine Deneuve тэргүүтэй Dior-н ордны бүх алдартан найзууд Cité des Dosges-д хүрэлцэн ирж, энэ үйл ажиллагааг дэмжлээ. Венецийн өвийн сантай хамтран Dior брэнд 2022 оны 4-р сарын 23-ы өдөр Венецийн театр La Fenice төвд оройн зоог зохион байгуулав.2 жил тутамд зохион байгуулагддаг энэ үйл ажиллагаа 59 дэх удаагаа Венецэд болсон ба энэ удаад Венецийн өв соёлыг хадгалах, сурталчлах, ялангуяа Кад Оро музейг сэргээн засварлахад зориулагдсан. 

"Дэлхий даяар нүүрлэж буй өнөөгийн үймээн самуунтай холбогдуулан цуглуулсан хөрөнгийн тодорхой хэсгийг Итали дахь Украины дүрвэгсдэд хандивласан байна."

Энэхүү ер бусын үйл явдлаар дамжуулан Venetian Heritage болон Dior нь Франц, Итали хоёрын салшгүй харилцааг бэхжүүлж, бүтээлч байдал, эв нэгдлийн дор хоёр орны хооронд шинэ холбоог бий болгожээ.