Бельги улс нь хоолны соёлоороо дэлхий дахинд алдартай бөгөөд шар айраг исгэх технологи нь дундад зууны эхэн үед сүмээс уламжлагдан иржээ. Траппист сүмийн лам нар нийгмийн сайн сайхны төлөө зориулж буй шар айргаа сүмийнхээ хананд исгэдэг байсан түүхтэй.
Зуун дамжин уламжлагдан ирсэн энэхүү дахин давтагдашгүй исгэх арга барил, орц найрлага бүхий шар айргыг бүс нутгийн онцлог шингэсэн тансаг хоолтой хослуулан, тав тухтай орчинд зооглох боломжийг Brussels Belgian Beer café бидэнд олгож байна.
Тус ресторан 10 гаруй жилийн туршлагатай ахлах тогоочийн ур чадвар, онцлог шингэсэн тансаг зоогуудыг санал болгож байгаа төдийгүй шар айргийн сонголтод тань мэргэжлийн зөвлөгөө өгөх найрсаг менежерүүд үйлчлэх болно.
Урин дулаан зуны саруудад зориулан гаргасан тусгай цэс дэх төрөл бүрийн хүйтэн шар айраг, оргилуун дарс, амтат зоогоос сонголтоо хийн, задгай терраст тухлах боломжийг олгож байна. Мөн уламжлал болгон зохион байгуулдаг Cocktail Carnival арга хэмжээнд оролцож гайхалтай, мартагдашгүй оройг өнгөрүүлээрэй.
Завгүй амьдралын тань түр саатах цэг Brussels Belgien Beer café...