Хоолны соёл
Үнэртнээс сэдэвлэсэн амттан Vanilla Diorama
Үнэртэнг амтаар илэрхийлнэ гэвэл Vanilla Diorama-гаас өөр төгс тохирох нь үгүй билээ.
Чихэрлэг чанар нь амттанаар бүрэн илэрхийлэгдэхүйц, бас тэгээд нэрийг нь тэр чигт нь хуулаад авахад яг зохицохоор. Амт үнэрний ид шидийн мэт энэ хослолыг нарийн боовны тогооч Жюльен Дагард болон Dior ордны үнэртний мастер Франсуа Демаши нар хамтран бүтээжээ. Энэ санааны эхлэл их нууцлаг түүхээс үүдэлтэй. Christian Dior-ийн хамгийн гоё амттангуудын нэг Diorama Gourmand-д хүндэтгэл үзүүлэх гэж бүтээсэн хэмээн хэлж болно. Энэ амттанг ноён Диорт зориулан алдарт Максим ресторан зохиож байсан бөгөөд анх гарч байх үеийнх нь гэрэл зураг болоод жор нь хадгалагдаж үлдээгүй байдаг. Жюльен Дагардын хувьд Кристиан Диорт зориулсан бяцхаан бялуу бүтээхээс өөр адал явдалтай аялал үгүй гэдэг нь гарцаагүй.
Үнэртний салбарт ваниль хамгийн үнэтэй бөгөөд үнэт орц нь болдог бол нарийн боовны үйлдвэрлэлд ч мөн ялгаагүй юм. Алдартай сүрчигний бялуун хувилбарт амтны контраст үүсгэхийн тулд ванилийг жүржтэй хольсон байна. Үнэртэй усны хувилбартайгаа нэгэн адил энэ бялууны гол цөм нь Мадагаскарын бурбон ваниль бөгөөд ром дарс, пачули, түүнчлэн какаоны нот нэмж чимэг болгожээ. Мөн цагаан шоколадны хөнгөхөн цацлагатай. Товчхондоо бол Кристиан Диорын дуртай байсан бялуунаас санаа авч хийсэн амттан юм.
Vanilla Diorаma хэмээх энэ бүтээл ноён Диорын сэтгэл мэдрэмжийг амттан урлаачдаар дамжуулан илэрхийлж буй илэрхийлэл хэмээн тодорхойлж болох юм...