Улаан хивсний ёслол

2026 оны "Алтан бөмбөрцөг" наадмын шилдгүүд тодорлоо

"Алтан бөмбөрцөг" наадам нь уран бүтээлчдийн хувьд Оскар наадмын өмнөх хамгийн чухал зогсоол юм. Уг наадмаас шагнал хүртсэн уран бүтээлчид Оскарт ч мөн ялалт байгуулах магадлал өндөр байдаг аж. 

Кино, телевизийн салбарын шилдгүүдийг шалгаруулдаг “Алтан бөмбөрцөг” кино наадмын 83 дахь удаагийн шагнал гардуулах ёслол нэгдүгээр сарын 11-ний ням гарагт АНУ-ын Лос-Анжелес хот дахь Beverly Hilton зочид буудалд боллоо.

Энэ жилийн наадамд жүжигчин Леонардо Ди Каприогийн гол дүр бүтээсэн “One Battle After Another” кино хамгийн олон буюу есөн төрөлд нэр дэвшжээ. 

Шилдэг уянгын кино - Уильям Шекспирийн гэр бүлийн амьдралаас сэдэвлэсэн “Hamnet” УСК

 

Уянгын киноны шилдэг эрэгтэй жүжигчин- Вагнер Моура, "The Secret Agent"

 

Уянгын киноны шилдэг эмэгтэй жүжигчин - Жесси Бакли, Hamnet

 

Мюзикл болон инээдмийн киноны шилдэг эрэгтэй жүжигчин - Тимоти Шаламе, "Marty Supreme"

 

Мюзикл болон инээдмийн киноны шилдэг эмэгтэй жүжигчин - Роуз Бирн,  “If I Had Legs I’d Kick You” 

 

Телевизийн цуврал киноны шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин - Erin Doherty "Adolescence" 

 

Телевизийн цуврал киноны шилдэг туслах дүрийн эрэгтэй жүжигчин - Оуэн Купер "Adolescence"

Ингэснээр уг ангилалд шагнал авч буй хамгийн залуу шагналтан болж, 2010 онд "Glee" цувралаар 20 насандаа шагнал авч байсан Крис Колферийн амжилтыг шинэчлэв. Купер одоо 16 настай билээ.

 

Гадаад хэл дээрх шилдэг кино - Бразилын уран бүтээл “The Secret Agent” 

 

Шилдэг анимэйшн кино - Netflix-ийн анимэйшн кино “KPop Demon Hunters”

Уг киноны дуу “Golden” нь Киноны шилдэг дуу номинацид шалгарчээ.

 

Шилдэг найруулагч - Америкийн кино урлагийн домогт найруулагч Пол Томас Андерсон

 

Шилдэг телевизийн цуврал (драм төрөл) - “The Pitt”

 

Шилдэг телевизийн цуврал (мюзикл, инээдмийн төрөл) - “The Studio”

Онцлох мэдээ


Улаан хивсний ёслол

MTV VMAs 2025: Улаан хивсний ёслол

Улаан хивсний ёслол

2025 оны Tony Awards-н шилдэг төрхүүд

Улаан хивсний ёслол

Met Gala 2025: Tiffany&Co гоёл чимэглэлүүд