Зочид буудал
Эко-ферм "Château Saint Roux"
Францын өмнөд хэсэгт байрлах нууцлаг "Château Saint Roux"...
Энэхүү ордон нь байгальд ээлтэй тансаг байдлыг эрхэмлэдгээрээ онцлог бөгөөд Прованс дахь анхны дээд зэрэглэлийн эко-ферм хэмээн тооцогддог.
Энэхүү үзэсгэлэнт газар нь хүмүүст байгаль болоод фермийн амьдралыг мэдрэх боломжийг олгодог. 15-р зуунаас эхтэй энэхүү түүхэн ферм өнөөдөр олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг гайхалтай амралтын газар болжээ. Халуун дулаан, найрсаг уур амьсгал эндхийн өөриймсөг, дотно мөн чанартай нэгдэн нийлдэг. Тус ферм нь байгальд ээлтэй хариуцлагатай байдал, бүс нутгийн уламжлал, шинэлэг арга барилаар дамжуулан зочдод мэдрэхүйн жинхэнэ адал явдлыг санал болгоно.
Энэхүү газар нь 40 га талбай бүхий органик усан үзмийн тариалан, амталгааны зоорьтой. Мөн үйлчлүүлэгчдэд 17 өрөө, нэг хувийн виллагаас сонгон амрах боломжийг бүрдүүлсэн байна.
Хоолны тухайд, 3,800 м.кв талбайг хамрах органик ногооны талбай болон бяслаг, талхны үйлдвэр бүхий "La Table de Saint-Roux" рестораны ахлах тогооч Гийом Ригаудиас амтат зоогоор үйлчилнэ. Мөн бүс нутгийн амьтан, ургамал болон олон төрлийн фермийн аж ахуйг үзэж сонирхох боломжтой.
Château Saint-Roux-ын бүх зүйл аль ч насны хүмүүст амьдрах, хуваалцах боломжтой газар байхаар зохион байгуулагджээ.