Зочид буудал

Тансаг зэрэглэлийн Bvlgari Resort Dubai

 

Жумейра  арал дээрх тансаг зэрэглэлийн Bvlgari Resort Dubai!

Тансаг зэрэглэлийн, онцгой зочид буудлууд бидний хүлээлтэд бүрэн нийцэх нь мэдээжийн хэрэг. Дубайн төвтэй 300 метр гүүрээр холбогдсон далайн морины хэлбэртэй Жумейра арал дээрх энэхүү амралтын газар нь таны тав тухыг хангаж, хувийн орон сууц мэт мэдрэмжийг төрүүлэх бүхий л шаардлагатай дэд бүтцийг бүрдүүлжээ. 

 

Уг амралтын газар нь хөл хөдөлгөөн ихтэй хотын төв хэсэг болон соёлын дурсгалт газруудаас хэдхэн минутын зайд байрлана. Бүх Bvlgari Hotels & Resorts-ийн нэгэн адилаар Bvlgari Resort Dubai-н загварыг Италийн алдарт архитектурын фирм Антонио Ситтерио, Патрисиа Виел гаргажээ. 

 

Дотор болон гадна засал чимэглэл нь Bvlgari үнэт эдлэлийн адил уран нарийн хийцтэй бөгөөд ховор түүхий эдийн өнгө, бүтэц, мэдрэмжийг хослуулан, мөнхийн гоо сайхны илэрхийлэл болгон урласан байна.  Гэрэлтдэг цэцэрлэг, усан сан бүхий, Италийн далайн эргийн тосгоныг санагдуулам энэхүү зочид буудал нь Газар дундын тэнгисийн онцлог бүхий тохижилтыг Персийн булангийн эрэг дэх байгальтай хослуулжээ. 

 

1930-аад оны хуучны барилгуудын мөн чанарыг шингээхийн тулд Антонио Ситтерио, Патрисия Виэл нар жижиг гэлтгүй бүрэлдэхүүн хэсэг тус бүрийг нарийвчлан сонгож, гараар урлан, тав тух, цэвэр ариун байдлыг илэрхийлсэн загварыг гаргажээ. Ингэхдээ мөн хэзээ ч хувиршгүй итали хэв маягийг хадгалж чадсан байна.  Гантиг ваннаас эхлээд сийлж урласан хаалганы бариул хүртэлх бүх бүрэлдэхүүн хэсгүүд нь дээд зэргийн чанартай бөгөөд тансаг мэдрэмж, ур чадварыг шингээжээ.