Гоёл чимэглэл
Эдриен Броудид зориулсан Элса Жиний энгэрийн зүүлт
2024/06/03
Улаан хивсний ёслолын үеэр Эдриен Броуди Элса Жиний урласан цог жавхлантай энгэрийн зүүлтээр гоёжээ.
73 дахь удаагийн Берлиний Олон Улсын Фестивальд жүжигчин Эдриен Броуди үнэт эдлэлийн дизайнер Элса Жинийн эрчүүдэд зориулсан хамгийн анхны гурван бүтээлийн нэг болох "Les Lamelles de Bambou" энгэрийн зүүлтийг зүүжээ.
Хөдөлгөөнтэй мэт хэлбэр нь хулсан саваа модыг эгнүүлсэн юм шиг харагдана. Титанаар хийсэн хулсан дээрх очир эрдэнэ нь шүүдрийн дусал болон Хятадын идеограммыг дүрсэлж байгаа аж. Харин төв хэсэгт нь байрлуулсан үнэт сувд нь учир шалтгаан, эрх чөлөө, тэгш эрх зэргийн үнэ цэнийг илэрхийлнэ.