Чиг хандлага
Их хотын хэв маягийг илэрхийлэх Le Tanneur брэндийн MAX цуглуулга
Он цагийн туршид Le Tanneur үйлдвэрлэлээ төгөлдөржүүлж, үнэнч хэрэглэгчдийнхээ өдөр тутмын амьдралд нь, оффист нь, амралтын өдөр нь, хотод аялахад нь гээд хаана ч, хэзээд ч илүү гоёмсог, практикт нийцсэн бүтээгдэхүүнийг санал болгосоор ирсэн.
1898 онд шинийг санаачлагч, арьсан эдлэлийн мэргэжилтэн ноён Боннардел, эцгээсээ өвлөн авсан арьс ширний онцгой мэдлэгтэй ноён Борнекс нар авьяас чадвараа нэгтгэн Le Tanneur брэндийг бий болгохоор шийджээ. Хоёр жилийн дараа буюу 1900 онд тус загварын ордны анхны бүтээл болох оёдолгүй түрийвч нь Парист болсон бүх нийтийн үзэсгэлэнгээс мөнгөн шагнал хүртсэн байна.
"Le Tannuer - Загвар, хэлбэр нь ямагт хэрэгцээнд нийцэж байхаар бүтээгддэг."
MAX coleection нь тэдгээр загварын нэг бөгөөд загваруудын дотроос их хотын хэрэглэгчдийн хэрэгцээг илүү сайн хангах гар утас мөн airpod-ны гэр гэх мэт олон бүтээгдэхүүнтэй.Энэхүү коллекц өдөр тутмын хэрэгцээнд нийцсэн мөн загварлаг бөгөөд гөлгөр арьс, ямааны нэхийг хольж урласан, гадна талын цахилгаан, халаасаараа бусдаас ялгагдаж, жижиг хэсэг бүрийг нь өвөрмөц байдлаар бүтээжээ.