Хэв маяг

Stella Mccartney & Veuve Clicquot: Тогтвортой, шинэлэг түншлэл

Stella McCartney болон Veuve Clicquot нар усан үзмийн хаягдлаас гаргаж авсан тусгай материалаа танилцууллаа. 

Энэ бол LVMH-ийн брэндүүдийн тогтвортой хөгжил, дахин боловсруулалт, нөхөн сэргээгдэх хөдөө аж ахуйд чиглэсэн урт хугацааны үүрэг амлалт, үнэ цэнийг төгс тусгасан шийдэл юм.

Veuve Clicquot-ийн усан үзмийн ургацын дайвар бүтээгдэхүүнээс гаргаж авсан энэхүү шинэ үеийн материалаар Stella McCartney-ийн зургаан бүтээлийг урлажээ. Тухайлбал, 2024 оны хавар зуны Парисын загварын долоо хоногт танилцуулсан, Veuve Clicquot-ийн алдарт "Carte Jaune" дарсанд зориулж цөөн тоогоор гаргасан дээд зэрэглэлийн үүргэвчийг дурдаж болно.

 

Veuve Clicquot-ын хувьд арав гаруй жилийн турш шинэ материалууд гарган авахаар судалж байгаа бөгөөд 2010 оноос хойш ургамлын хаягдлаар хийсэн сав баглаа боодлыг санал болгосоор ирсэн юм.