Автомашин

Trans-Africa 2025: 19 хоногийн Порше-Сафари аялал

Порше хөлөглөн, Африкийг хөндлөн гулд туулах гайхалтай боломж! 

2025 оны 6 сарын 1-ээс 6 сарын 19-ний хооронд болох “Trans-Africa 2025” аялал 19 хоногийн турш үргэлжилж, Африкийн таван орноор 5500 км замыг туулах юм. 

Шинэ газар оронтой танилцан, моторт хүлгийн хүч чадал, өөрийн тэсвэр хатуужлын хязгаарыг сорихоос гадна гайхалтай адал явдал, хамгийн тухтай амралтыг эн тэнцүү мэдрэх боломж...

Амьдралд ганцхан удаа тохиох энэхүү адал явдал ердөө 14 оролцогчтой байх аж. Намиби, Замби, Зимбабве, Ботсвана зэрэг улсуудын онгон зэрлэг байгаль, баялаг соёлтой танилцах сорилт дүүрэн аялалд таныг урьж байна. Бүх оролцогч тусгайлан тоноглосон Porsche 911, Caymans, Cayennes загварын хүлгүүдийг жолоодон явна.

 

2025 оны аялалын маршрутад онгон зэрлэг Ангол улс шинээр нэмэгджээ. Тус улсыг "Lonely Planet"-ийн номд "Африкийн сүүлчийн агуу нууцуудын нэг" хэмээн тодорхойлсон байдаг. "Kalmar Beyond Adventure"-ийн машин бүр хамгаалалтын карказ, тухтай спорт суудал, ралли төрлийн амортизатор бүхий өндөрлөсөн тэнхлэг, бүтэн хамгаалалтын элгэвч, бүх төрлийн замд явах зориулалттай дугуй зэрэг бат бөх тоноглолтой. Түүнчлэн засвар үйлчилгээ болон эмнэлгийн багууд хэрэгцээт эд анги, тоног төхөөрөмжийг тээвэрлэн явна. Ингэснээр оролцогчид зөвхөн аялалдаа анхаарах боломжтой болох юм.

 

“Trans-Africa 2025” аяллын бүртгэл хэдийн нээгджээ.