Хэв маяг
Bernardaud брэндийн Dior-т зориулсан тусгай бүтээл
2024/06/19
Bernardaud-ийн туршлага, Dior-ийн бүтээлч чадварыг батлан харуулсан бүтээлүүд
Шаазан үйлдвэрлэлээр алдартай тус компани 200 орчим жилийн өмнө нээж байсан ноу-хаугийнхаа ачаар литофани урлагийн бүтээлийг гаргууд сайн хийдэг. Литофани гэдэг нь өнгөлөөгүй шаазан дээр сийлбэр хийх хуучны техник юм. Энэ удаад Bernarduad Dior-т зориулан бөмбөгөр дээвэр хэлбэртэй 3 янзын загвар гаргасан байна.
Эхний загварт Монтенийн өргөн чөлөөн дэх Dior-ийн барилга болон гэрлийн хот Парисыг дүрсэлсэн бол нөгөө хоёрт нь Тюильри цэцэрлэгт хүрээлэнг дүрслэн сийлжээ. Лааны гэр гэж болох эдгээр бүтээлийг Dior-ийн "Privee" цуглуулгын "Монтен 30" лаагаар амь оруулсан байна.