Аялал

"Orient Express" галт тэрэгний лего хувилбар

Энэ бол Orient Express-ийн лего хувилбар!

"Дугуйт ордон" гэгддэг "Orient Express" бол дэлхийн анхны олон улсын тансаг зэрэглэлийн галт тэрэг юм. Энэ галт тэрэг 1883-1977 оны хооронд Европоос Истанбул хүртэл хэдэн мянган зорчигчийг тээвэрлэсэн байдаг. Энэ удаа дэлхийн хамгийн тансаг, домогт тээврийн хэрэгслүүдийн нэг болох Orient Express галт тэрэгний лего хувилбарыг танилцуулж байна. 

"Orient Express"-ийн 140 жилийн ойг тохиолдуулан худалдаанд гаргасан, 2540 хэсгээс бүрдэх энэхүү лего биднийг аяллын алтан үе рүү аваачна. Галт тэрэгний зүтгүүр, тэвш, хооллох хэсэг, унтлагын вагон зэрэг бүх онцлог зүйлсийг тоглоомд багтаажээ.  Лего тоглоомын дээврийг салган, доторх засал чимэглэлийг нэг бүрчлэн харах боломжтой. 

 

Түүнчлэн үйлчлэгч, тогооч, зорчигч зэрэг найман дүрийг багтаасан байна. Галт тэрэгний анхны маршрутыг санагдуулах чимэглэлүүд мөн бий.  Уг бүтээлийг Францын лего сонирхогч 27 настай Томас Лажон “Lego Ideas” хөтөлбөрийн хүрээнд зохион бүтээжээ. Галт тэргийг лего болгон гаргах Томасын санааг 10,000 хүн дэмжсэн байна.