Мотоцикл

Хөнгөн ретро загварын, өндөр үзүүлэлттэй XSR900 Abarth

Хилэнцийн ордонд төрсөн Yamaha!

Унаж буй моторт хүлгийнхээ хурд, хүчийг чичирхийлэх хөдөлгөөнөөс мэдрэх нь моторт дугуй унаж буй хүн бүрийн мөрөөдөл болов уу! 

Yamaha, Abart компаниуд хамтран XSR900 загвараа танилцууллаа. Хөнгөн ретро хэв маягийн, өндөр үзүүлэлттэй, Café Racer загварын энэхүү мотоцикль нь 60-аад оны өнгө төрхийг  өөртөө шингээжээ.  

"Энэ бол хүслийг тань гүйцээх япон брэнд!"

 

Карбон гадна бүрдэл хэсгүүд, жолоо, суудал нь спортлог боловч тухтай байхаар загварчлагджээ. 

850 куб.см багтаамж бүхий гурван цилиндртэй хурдан эргэлтэт хөдөлгүүр, Акрапович үйлдвэрийн яндангаар тоноглосон энэхүү онцгой Café Racer бол ретро хэв маяг, спортлог загварын хослол юм.

 

Тус хүлгийг хөнгөн жинтэй карбон урд амортизатор, доош тахийсан гар, карбон урд шаврын хаалт болон суудлын ар, улаан оёдол бүхий спорт загварын дан илгэн суудал, шарвалтаас сэргийлэх тохируулга, Акрапович үйлдвэрийн хоёр давхар титан яндангаар тоноглосноороо онцлог.

Мөн энэ нь үйлдвэрлэгчээс цөөхөн тоогоор гаргаж буй анхны загвар юм.