Мотоцикл

Harley Davidson-ы илүү хүчирхэг, шинэ Street Rod!

 

Harley Davidson илүү хурдтай, илүү хүчирхэг шинэ Street Rod загвараа танилцууллаа! Milwaukee-д төвтэй үйлдвэрийн бүтээл болох сонирхогчдын түвшний Street 750 загварыг хөгжүүлэн, энэхүү шинэ Street Rod хүлгийг гаргажээ. 

Цоо шинэхэн Harley-г илүү хүчирхэг хөдөлгүүр, байрлалыг нь өөрчлөх боломжтой суудлаар тоноглосон бөгөөд налах өнцгийн ер бусын шийдлийг тусгаж өгчээ. Өндөр хүчин чадлын V-Twin Revolution Х750 хөдөлгүүрийг суурилуулсан нь хурдыг 18%, хөдөлгүүрийн эргэлтийн хүчийг 8%-иар нэмэгдүүлсэн байна. 

 

Street 750 загварын хурдны дээд хязгаар 9000 эргэлтээс эхэлж байсан бол энэ загвар түүнээс 1000 эргэлтээр илүү юм. Энэхүү Street Rod нь шинэ загварын өндөрлөгөөтэй суудал, урд ард дугуйндаа 43 см-ийн хөнгөн цагаан обудтай бол стандарт Street загварын обуд ердөө 38 см  байдаг.  Үүн дээр нэмээд урд хэсэгт нь 300 мм-ийн шинэ диск бүхий хос бүлүүртэй калипер суурилуулжээ.

 

Street Rod энэ мэт олон нэмэлт тоноглолтой ч үнэ нь харьцангуй хямд. Street 750 загвар нь 7450 еврогийн үнэтэй бол та ердөө 1000 евро нэмээд л энэ загварыг худалдан авах боломжтой.  Өнгөний хувьд тас хар, хар саарал, ногоон гэсэн сонголттой!

Сонголт таны гарт!