Мотоцикл
Yamaha Niken шинэ гурван дугуйттай хөгжилдөцгөөе!
Олон тэнхлэгт жолоодлогын системээр тоноглосон Yamaha Niken шинэ гурван дугуйтыг өөр бусад ямар ч мотоциклтой харьцуулшгүй.
Энэхүү шинэ загвар нь тахиралдсан зам дээр жинхэнэ ид шидээ үзүүлнэ. Niken-ы урд хоёр дугуй нь жолоодлогыг илүү эвтэйхэн болгож өгсөн тул замын ямар ч эргэлт дээр санаа зовох хэрэггүй.
Футурист загвартай Niken нь 847 см.куб багтаамжтай гурван цилиндр бүхий хүчирхэг хөдөлгүүр, өндөр гүйцэтгэл, тав тухтай байдлыг бүрдүүлэх хөнгөн жинтэй хайбрид рамаар тоноглогджээ.
Мотоцикл 2,15 м урт, 263 кг жинтэй тул танд болгоомж илүүдэхгүй.
Хамгийн сүүлийн үеийн энэхүү Yamaha Niken нь замын эргэлт дээрх ер бусын гүйцэтгэл, шинэлэг содон загвар, дээд зэргийн олон тэнхлэгт жолоодлогын систем, 45 градус хүртэл налах боломж, бүрэн тохируулж болох арын тэнхлэг, хөнгөн цагаан, гангийн холимог бүхий хайбрид рам зэрэг олон давуу талыг нэг дор цогцлоосон байна.
Нэг үгээр хэлбэл хөгжилдөхөд хэрэгтэй бүхэн Yamaha Niken-д бүрджээ.