Үнэртэн

Sisley брэндийн тансаг үнэртэн Izia La Nuit

Sisley брэнд үргэлж өөрийн онцлог бүхий үнэртнийг санал болгодог билээ. 

Хүн бүрийн мэдэх бүтээгдэхүүн гэхээсээ илүү ховор, чамин үнэртэн хайж буй эмэгтэйчүүдэд эдгээр бүтээлүүд зориулагджээ.  Izia La Nuit-аас цэцэгсийн үнэр хурц мэдрэгдэх боловч мод, навчны ноотнууд мөн багтсан нь гайхалтай аялалд таныг урин дуудна.  

 

Фрезиа, замбага цэцэг гэхчлэн сэтгэл татам, мэдрэг ноот бүхий цэцэгсийн хамтаар хайрын аялал хийх боломжтой бол шипр (chypre) төрлийн сүрчгүүдэд лабданум, пачули, царс модны хөвдийг ашиглажээ. Гэхдээ сүүн болон модлог ванилланы охийг марталгүйгээр багтаасан нь үнэрийг илүү хүчтэй болгож өгсөн байна. 

 

Харин хамгийн гайхалтай нь брэндийн олон бүтээлийн ард байдаг Изабел Орнаногийн цэцэрлэгт жилд ганцхан удаа, богино хугацаанд цэцэглэдэг нууцлаг, өвөрмөц сарнай бий... 

 

Изиа хэмээх нэр нь польш хэлээр Изабеллаг товчилсон агуулгатай ба энэ нь бүх зүйлийн хоорондын дотно холбоог илүү тодотгож байдаг.

 

Уран барималч Бронислав Кшиштофын тус үнэртэнд тусгайлан зориулсан, шинэчлэн сайжруулсан шилэн бортого дээрээс бид Sisley брэндийг илэрхийлэх гоо сайхныг мэдрэх боломжтой. 

 

Франц гоо үзэсгэлэнг илэрхийлэх тансаг, дээд зэрэглэлийн брэндийн яруу найраг мэт, чамин тансаг мэдрэмжийг илэрхийлэх Izia La Nuit!