Улаан хивсний ёслол

MTV VMAs 2025: Улаан хивсний ёслол

1984 оноос эхлэн жил бүр зохиогдон ирсэн дэлхийн хамгийн нөлөө бүхий хөгжмийн наадам болох VMAs нь уран бүтээлчдийн бүтээлч сэтгэлгээ, соёлын чиг хандлагыг тодорхойлсоор ирсэн билээ. Энэ оны VMAs Нью-Йорк мужийн UBS Arena-д зохион байгуулагдаж дэлхийн алдартнууд цугласан томоохон арга хэмжээ боллоо. 

Тус арга хэмжээнд хэдийнээ бидний сонорыг мялааж, олны талархлыг хүртсэн алдартнууд өөрсдийн гайхалтай дүр төрхөө бүрдүүлэн оролцлоо. 

2025 оны VMAs-н онцлох ялагчдаар:

Шилдэг видео – Ariana Grande (Brighter Days Ahead)

Шилдэг уран бүтээлч – Lady Gaga

Шилдэг дуу – Rosé & Bruno Mars (APT.)

Шилдэг шинэ уран бүтээлч – Alex Warren

Шилдэг поп уран бүтээлч – Sabrina Carpenter нар тус тус тодорлоо.

Түүнчлэн тайзнаа нэр дэвшиж буй уран бүтээлчид өөрсдийн гайхалтай үзүүлбэрүүдийг толилуулсан ба шинээр нэмэгдсэн номинациуд, Mariah Carey-д олгосон Video Vanguard Award зэрэг нь энэ жилийн арга хэмжээг улам онцгой болголоо. Ингээд тус арга хэмжээнд оролцсон одуудын энэ үдшийн гоёлтой хамтдаа танилцъя.