Технологи

Bang & Olufsen брэндийн Cool Modern коллекц

 

Bang & Olufsen брэнд Cool Modern коллекцоо танилцууллаа.

Bang & Olufsen брэнд 91 жилийн ойн баяраараа Cool Modern коллекцоо нийтэд танилцуулав. Тус брэнд уг коллекцоороо цахилгаан барааны загварын ертөнцөд хурц гэрэл гялбууллаа. 

 

Cool Modern коллекцоороо танилцуулсан цахилгаан төхөөрөмжүүд дунд ховорхон харагдах дулаан өнгө бүхий аудио хэрэгслүүд, дуу өсгөгч, зурагт зэрэг нь Bang & Olufsen-ий ертөнцөд цоо шинэ хэв маягийг авчирч байна.
Энэ коллекц нь хараа булаам хэв загварыг Bang & Olufsen-ы Скандинавын сонгодог минимализмтай нэгтгэжээ. Гуулин өнгөөр гялалзах хөнгөн цагаан бүтэц болоод гайхалтай бараан өнгөний оруулга нь өнөөгийн гол чиг хандлагыг илэрхийлэх хээнцэр чамин, дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. 


Орчин цагийн интерьер чиг хандлага болон  Bang & Olufsen брэндийн үүсгэн байгуулагдсан цаг үе болох 1920-иод оны Арт Деко хэв маягаас санаа авсан, нарийн нямбай, албархаг хийц загварт нь байгалийн хурц тод өнгө нэмж өгчээ. Энэхүү гуулин өнгөт бүтээгдэхүүнүүдийн шинэхэн коллекцид хэд хэдэн төхөөрөмж багтсан байна. Технологи болоод гоёл чимэглэлийн урлагийг хослуулсан Cool Modern коллекц өнгөлөг амьдралын тань магтан дуулал болно.