Мотоцикл

BMW Motorrad-ын X2City scooter

Шинэ X2City бол 25 км/цаг хурдалж, 25-35 км зам туулах хүчин чадалтай цахилгаан скүтр юм. Энэ бол машинаас татгалзаж, замын түгжрэлээс сэргийлэх төгс сонголт!

Уг скүтрийг унахад жолооны үнэмлэх, хамгаалалтын дуулга ч хэрэггүй бөгөөд 14-өөс дээш насныханд тохиромжтой.

 

20 кг жинтэй энэхүү төхөөрөмжийн хурдыг 8, 12, 16, 20, 25км/ц гэсэн таван янзаар тохируулж болно. Мөн хөдөлгүүрийг хүссэн үедээ унтрааж болдгоороо онцлог юм.

BMW Motorrad-ын X2City нь 2017 оны сүүлээр худалдаанд гарсан ба 2,500 орчим еврогийн үнэтэй.