Робот, завь

Францын өндөр технологийн бяцхан робот Keecker!

Франц үйлдвэрлэгчийн ер бусын бүтээл болох Keecker хэмээх энэ робот мультимедиа технологийн хэрэглээнд шинээр нэвтэрлээ. Өөр бусад төхөөрөмжтэй холбогддог өндөр технологийн энэхүү ухаалаг робот нь зураг, бичлэг, цахим хуудас, кино, интернэт тоглоом, телевиз гээд бүгдийг өөртөө нэгтгэжээ. 

Зөөврийн, утасгүй энэ төхөөрөмж автоматаар хөдлөн явж, таны хүссэнээр гэрийн тань хаана ч ямар ч контентыг цацаж, тоглуулах боломжтой юм. 

 

Уг роботын толгой хэсэгт 13 мегапикселийн 360 градус эргэдэг камер суурилуулсан нь өргөн өнцгөөр бичлэг хийх боломжийг олгоно. Камер ажиллаж байх үед улаан LED гэрэл асах тул санамсаргүй тохиолоор бичлэг хийх вий гэж санаа зовох хэрэггүй. 5 мегапикселийн урд камер, хоёр микрофон нь зураг бичлэг авах, ярих үед хэрэглэгдэнэ. 

Хүссэн контентыг тань хаана ч тоглуулах шинэ Keecker робот!

Маш ухаалаг энэхүү Keecker роботод гироскоп, луужин, хурд тогтоогч, зай хэмжигч зэрэг хэд хэдэн мэдрэгчийг суурилуулжээ. Энэ төхөөрөмжийг ашиглан өрөөний чийгшил, хэм, гэрэлтүүлэг зэргийн мэдээллийг авч, гэрийнхээ нөхцөл байдлыг цаг тухайд нь мэдэж болох бөгөөд гэр бүлийнхнийхээ аюулгүй байдлыг ч үүгээр баталгаажуулж болох юм

 

Ердөө 8.5 кг жинтэй авсаархан загвар нь нэг өрөөнөөс нөгөө рүү саадгүй орох боломж олгоно. Дуу хоолойн энгийн командуудаар эсвэл бүхий л төрлийн ухаалаг гар утсаар Keecker-ийн эргэх, явах, холбогдох үйлдлүүдийг алсаас удирдах боломжтой. Литийн ионы том цэнэг хураагуур нь дүрс цацах, хөгжим тоглуулах, хөдлөн явах зэрэг идэвхтэй үйлдлүүд хийхэд зургаан цаг, харин бусад энгийн үйлдлүүдэд 3-7 цаг цэнэгээ барих баталгаа өгнө.