
Мотоцикл
Suzuki брэндийн уралдааны мотоцикл GSX250R
Хамгийн сүүлийн үеийн GSX250R-г өдөр тутамдаа эсвэл уралдаанд ч унах боломжтойгоор загварчилсан байна. Их биеийг бүрэн хуягласан нь Suzuki-ийн спорт мотоциклийн сэтгэл хөдөлгөм шинж чанарыг хадгалжээ.
Спортлог загвартай энэхүү мотоциклийг жолоодоход хялбар бөгөөд шатахуун маш бага зарцуулдгаараа онцлог. Тухлаг суудалтай GSX250R-г хол замд ч, ойр зуур ч унахад тохиромжтой. Хүчин чадлыг нь бүрэн гүйцэт ашиглах боломжтойгоор уг хүлгийг загварчилсан байна.

GSX250R-ыг 248 см куб зэрэгцсэн хос цилиндр бүхий хөдөлгүүрээр тоногложээ. Хүчин чадал нь бага болон дунд түвшинд байхад хөдөлгүүрийн эргэлтийн хүчийг дээд хэмжээнд нь хүргэхээр нарийн тооцоолсон төдийгүй жолоодоход тун хялбар.

Зургаан араатай, тогтмол торон дамжуулалттай хурдны хайрцгаар тоноглосон энэхүү Suzuki нь LCD хянах дэлгэцтэй бөгөөд хүссэн үедээ үзүүлэлтүүдийг нь харах боломжтой.