Архитектур, дизайн
The Luxe Canvas
Монголын дүрслэх урлаг, уран зургийн салбарын томоохон төлөөл хатагтай Сэр-Одын Саранцацралтын VIP үзэсгэлэн Minister Tower-т боллоо.
Соёл, урлагт чиглэсэн дэлхийн томоохон мэдээллийн сүлжээ болох “Luxe TV”-ийн Ази номхон далайн бүс нутаг дахь хамгийн анхны салбар болох Luxe TV Mongolia болон тансаг зэрэглэлийн орон сууцны төсөл болох Minister Tower хамтран Монголын дүрслэх урлаг, уран зургийн салбарын томоохон төлөөл Монгол Улсын төрийн шагналт зураач, уран барималч хатагтай Сэр-Одын Саранцацралтын VIP үзэсгэлэнг 2024 оны 11дүгээр сарын 08-ны өдөр ганцхан удаа Minister Tower-ийн Урлагийн танхимд зохион байгууллаа.
THE LUXE CANVAS арга хэмжээнд Бүгд найрамдах Итали улсын элчин сайдын яам тэргүүтэй дотоодын болон олон улсын бизнес эрхлэгчид, эрхэм зочид төлөөллүүд оролцон нэгэн үдшийн урлагийн гайхалтай ертөнцөөр аялан өнгөрөөлөө. Үзэсгэлэнгийн үеэр ирсэн зочдод хандан хадагтай С.Саранцацралт хэлэхдээ, “Байгаль дэлхий, түүний хүчирхэг атлаа энгийн, өөрөөрөө байгаа тэрхүү тансаг байдал нь өөрөө хүмүүн бидний дотоод мөн чанартай уялдаатай байдаг гэж би боддог. Тийм дээ ч юуны түрүүнд тэрхүү байгалиас авч буй зогсолтгүй урсах гайхалтай мэдрэмжийг өөрийн төсөөлөлтэй сүлэн байгалийн сүр хүч, энергийг уран бүтээлдээ шингээн гаргахыг зорьдог. Түүнчлэн, сүүлийн үед Дэлхий нийтээрээ байгаль орчны асуудалд ихээхэн анхаарч, чиглэж байгаа явдалд бүтээлүүдээрээ дамжуулан өөрийн хувь нэмрээ оруулж, байгаль гэдэг маань өөрөө амьтай, гайхалтай юм гэдэг сэтгэлгээг суулгахаар зорьж байна” гэлээ.
Minister Tower өв соёлоо хадгалах нь өнөө үеийн тансаглал юм....
The LUXE Canvas уран зургийн үзэсгэлэнг Minister Tower тансаг зэрэглэлийн барилгын ART HALL буюу урлагийн танхимд зохион байгуулсан нь гайхалтай онцлогтой байв. Тус танхим нь 1930 онд баригдсан БНМАУ-ын 11 дэх Ерөнхий сайд П.Гэндэнгийн байшинг тэр чигээр нь орчин үеийн тансаг зэрэглэлийн тауэрт байршуулсан нь ирсэн зочдын гайхширлыг төрүүлж байв.