Аялал
Нойшванштайн цайзыг тольдсон мөрөөдлийн нислэг
2024/06/25
Германы параплан шүхэрчин Макс Манов санаанд оромгүй газарт нислэг үйлдлээ.
Тэрээр улсынхаа хамгийн алдартай цайз Нойшванштайныг зорьж иржээ. Энэ цайз нь Австрийн хилээс холгүй, Бавария мужийн нутагт Тирольд ойрхон байрладаг. Макс Манов энэ гайхалтай цайзын дэргэдүүр жигүүртэн шувуу адил дүүлэн нисэж мөрөөдлөө биелүүлж чадлаа.
Түүний ачаар бид цайзыг олон янзын өнцгөөс харах боломжтой болж байна.