Зочид буудал
Бейрут хотын тансаг зэрэглэлийн зочид буудал Le Gray
Гайхамшигт Ливан орноор зочлох гэж байгаа бол нийслэл Бейрут хотын хамгийн тансаг газруудын нэг болох орчин үеийн дээд зэрэглэлийн Gray зочид буудалд тухлан саатаарай!
Энэ зочид буудал нь Beirut хотын төвд хэдхэн жилийн өмнө үүд хаалгаа нээжээ. Эртний түүхт хотын төвийг дахин шинэчлэн барьсан бөгөөд өдгөө энд хэдэн зуун зоогийн газар, хувцасны дэлгүүр, сүүлийн үеийн галерей үйл ажиллагаагаа явуулж байна. Тийм ч учраас алдарт Gordon Campbell Gray энд анхныхаа зочид буудлыг үүсгэн байгуулсан нь тун оновчтой сонголт болжээ.
Архитектор Kevin Dash энэхүү зочид буудлын орчин үеийн сонгодог бүтцийг тодорхойлсон байна. Зочид буудлын контемпорари хэв маягийн интерьер дизайныг Mary Fox Linton болон Gordon Campbell Gray нар гаргажээ. Энэ газрын хаанаас ч мэдрэгдэх контемпорари хэв маяг урлаг сонирхогчдын сэтгэлийг татах нь гарцаагүй.
Тансаг мэдрэмж төрүүлэхэнэ зочид буудал бизнес аяллаар явж буй үйлчлүүлэгч, амрагч нартаа цэлгэр уужим зайтай энгийн болон люкс өрөөнүүдийг санал болгож байна. Спа, фитнес, усан сангаас гадна тансаг зэрэглэлийн хувцасны дэлгүүр ч зочид буудлын төв хэсэгт бий. Энд мөн гудамж руу харсан цонхтой кафе байх бөгөөд олон нийтийн хэрэгцээ шаардлагад нийцсэн, Газар дундын тэнгисийн, эрүүл хоолоор үйлчилдэг тухлаг ресторан, уушийн газрууд ч байрлана.
Орчин цагийн Ойрхи Дорнодод өнгөрүүлсэн гайхалтай сайхан, мартагдашгүй аялал тань энэ байх болно.
Өглөөний хөнгөн цай, өдөр, оройн зоогоо контемпорари хэв маягийг бүрдүүлсэн Gordon’s cafe-аас санал болгож буй цэсээс сонгох боломжийг танд олгож байна. Навчин тамхи хэрэглэдэг хүмүүст зориулсан лоунж ч уг зочид буудалд бий.
Бүгчим халуун орой коктейль шимэн дээвэр дээрх терраст тухлах цаг заавал гаргаарай. Le Gray зочид буудлын өөр нэг давуу тал бол хамгийн дээд давхарт байрлах ThreeSixty уушийн газар бөгөөд тэндээс хот, уулс, тэнгисийг тольдон суух боломжтой. Чадварлаг DJ-ийн хөгжмийг сонсонгоо ер бусын коктейлийг нь амтлан тухлах гайхалтай завшааныг танд олгоно. Энэхүү зочид буудлын дээвэр дээр байрлах Cherry on the Rooftop лоунжаас Beirut хотын шөнө сэтгэл татам харагддаг.
Хараа булаам үзэсгэлэнтэй энэхүү лоунж нь ил гал дээр шарсан мах, загаснаас гадна дэлхийн өнцөг булан бүрээс авчирсан дээд зэргийн чанартай дарснуудыг танд санал болгоно. Мөн Ливаны хамгийн алдартай, чанартай дарсыг ч амтлах боломжтой.