Чиг хандлага
Аялалд зориулсан “Flight Mode” цуглуулга
Louis Vuitton “Flight Mode” цуглуулгаа танилцууллаа.
Энэхүү капсул цуглуулгад орчин үеийн аялагчдын хэрэгцээнд нийцсэн хувцас, аяллын арьсан цүнхнүүд, гутал, дагалдах хэрэгсэл, үнэт эдлэл зэрэг багтжээ. Цуглуулгыг брэндийн түүхийг эргэн сануулах хуучны загвартай аяллын тэмдгүүдээр гоёсон байна. Үүгээрээ Champs-Elysées өргөн чөлөөнд байрлах Парисын анхны тансаг зэрэглэлийн зочид буудалд хүндэтгэл үзүүлжээ.
Гоёмсог арьсан эдлэлүүдээс гадна, орчин үеийн аяллын хэрэгцээнд нийцсэн шинэ загваруудыг мөн танилцууллаа. Тухайлбал, сул загвартай 'Low Key' гар цүнх, хөндлөн мөртэй 'OnTheGo Voyage' жижиг цүнх зэргийг дурдаж болно. Түүнчлэн “Capucines” гар цүнхийг зөөлөн арьсаар хийсэн шинэ хувилбараар гаргажээ.
Гутал, гоёмсог сандаал, чамин тансаг үнэт эдлэл, малгай, нарны шил зэрэг дагалдах хэрэгслүүд "Flight Mode" цуглуулгын хувьд чухал байр суурь эзэлнэ.
Энэ бол Louis Vuitton-ы ертөнцтэй танилцах аялал…