Загвар
Wacoal брэндийн зуны коллекц
Дотуур хувцасны Япон брэнд Wacoal энэ удаагийн коллекцоороо байгалиас сэдэл авсан өнгүүдийг танилцууллаа. Тухайлбал жимс, цэцэгс, үзэсгэлэнт сайхан тогтоцоос эхлээд сарны туяа, үнэт чулуу хүртэл. Тун гоёмсог коллекц...
Энэ зун манайх хоёр шинэ коллекц гаргасан. Эхнийх нь Essential Lace буюу бүсгүй танд заавал байх ёстой торон дотуур хувцас. Ялдамхан, бас хээнцэр. Классик дотуур хувцасыг санагдуулам хэрнээ орчин үеийн загвар. Гипюр маягийн хөвөн даавуун торыг нягт нямбай урлажээ. Бүх загвар нь чамин тансаг, контраст үүсгэсэн хээтэй, бас долгиолсон ирмэгтэй. Өнгөний тухайд цөцгийний шаргал болон тэнгисийн цэнхэр гэсэн зөөлөн хоёр өнгийг сонгожээ.
Дараагийнх нь үзэсгэлэнт Vertu. Хатгамалтай өд, оёдолгүй долгиолсон нимгэн ирмэгний хослолын үр дүнд ихэмсэг эмэгтэйлэг коллекц бүтсэн байна. Vertu коллекц нь чамин тансаг.
Дотор нь хээнцэр дэгжин олон янзын загвар багтсан. Хөх нуруут дуут шувууных шиг сарны туяа цацруулсан өнгө нь сэтгэл булаам.
Өмнө нь гарч байсан Aphrodite коллекц нь харин цэвэр ариун, дээд тэнгэрийн гэсэн үгсээр тодорхойлогддог. Боловсорч гүйцсэн гэсэн утга санааны нэгэн шинэ өнцөг билээ. Туйлын нимгэн, бас хөнгөн тороор урласан. Ингэхдээ цээжний хэлбэрийн төгс сайхныг алдагдуулахгүйгээр тансаг чамин дизайн гаргах шинэ санааг тусгаж чаджээ.
Aphrodite-ийн загварууд хөнгөн хэрнээ бат бөх тор ба түүний ирмэг хэсэг дээрх гоёл чимэг гэсэн гоё хээнцэр төрхийг бүрдүүлсэн байна.
Jasmine White, Opulence коллекцууд нь Европ маягийн ур хийц болоод Япон инновацын нэгдэл гэж хэлж болно.
Яахын аргагүй гоёмсог дэгжин. Сүрлэг тансаг хатгамал болон гипюр тор. Деталь болгож уулын болрыг загвар бүрт шигтгэж өгсөн нь хуриманд төгс тохирох коллекц болгожээ.
Нарийн, чамин, хээнцэр…