Гоёл чимэглэл
Ice watch-ийн шинэ эриний эхлэл "Ice Boliday" загвар
Энэ бол тансаг гэгдэх бүх элементийг агуулсан цаг!
Ice-Watch брэндийн гол цөм болох өөдрөг үзэл, өнгөний эрх чөлөөг тансаг зэрэглэлийн цаг үйлдвэрлэлийн бүх онцлогтой нэгтгэлээ.
Ice Boliday цагны гол давуу тал бол торхон хэлбэртэй их бие. Ийм үнэтэй цагны хувьд энэ хэлбэр урьд өмнө огт байгаагүй бөгөөд Ice Boliday-ийн бүх сэтгэл татам чанарыг бүрдүүлдэг цоо шинэ загвар төдийгүй концепцын завсарлага болсон гэмээр... Тансаг, боловсронгуй байдлын тухайд, хөнгөн цагаан их бие нь зүүхэд эвтэйхэн төдийгүй, эрс тэс болон ууссан өнгийн хүрээг гялалзсан ган эргээр тодотгожээ. Уг цагны нүүрэнд гараг, огноо, 24 цагийг харуулах гялалзсан гурван туслах дэлгэц байрлана. Мөн энд Японы олон үүрэгт “Miyota” хөдөлгөөнийг дурдахгүй өнгөрч болохгүй.
Ice-Watch брэндийн хувьд тус цагийг бүхэл бүтэн цуглуулгаас илүү хэмээн үзэж байна. Энэ бол 17 жилийн түүхэн замнал болон алдарт “Forever”, чамин тансаг “Ice” гэх хоёр гол дизайны дараах шинэ эриний эхлэл гэж болно.
Эрэгтэй, эмэгтэй хүмүүс болон хүүхдүүдэд зориулагдсан шинэлэг загваруудыг удахгүй гаргахаа Ice-Watch мэдэгдээд байна.