Гоёл чимэглэл

"Venezianico Nereide" бугуйн цагны хүрэл хувилбар

Хүрэл урлалаар баялаг Венец уламжлалыг сануулсан "Nereide Bronze" шинэ цагийг Venezianico танилцууллаа. 

Эртний Грект давтаж хэвлэсэн гайхалтай хүрэл баримлууд XIII зууны Гэгээн Маркийн Базилик сүмд хадгалагдаж үлдсэн нь элбэг. Ингэснээрээ энгийн нэгэн энэхүү металыг урлаг болгон харах өнцөг нээгдэж эхэлсэн гэж үздэг. 

Энэхүү түүхэн уламжлалаас "Nereide" цагны хүрэл хувилбарыг бүтээх санаа төржээ. Өөрөөр хэлбэл мянга мянган жилийн түүхтэй энэ материалыг ах дүү Альберто болон Алессандро Морелли нарын үүсгэн байгуулсан бугуйн цагны брэндийн орчин үеийн дизайнтай хослуулсан бүтээл болсон юм. 

 

42 мм-ийн гэр, 300 метрийн гүний усны хамгаалалт, хүрэл өнгийн гадаргуу, ойлт эсэргүүцдэг индранил болрын ард харагдах налуу эффекттэй нүүр гэх мэтээр цагийг тодорхойлж болно. 

 

 

Гараар оёсон арьсан оосор дээр нь Гэгээн Маркийн сүмийн хамгийн эртний мозайктай яг адилаар латин үсгээр бичсэн бичвэр бий. Энэ нь 1268 онд Гэгээн Маркийн шарилыг хөдөөлүүлж байхад Венецийн Дож Лорензо Тьепологийн өргөсөн ариун тангараг юм. 

 

"Nereide Bronze" бол Венецийн хуучны гайхамшиг болон орчин үеийн гар урлалын сод туурвилын хослол юм.