Үнэт эдлэл

Баскиагийн үнэт бүтээл

Жан-Мишель Баскиа уг бүтээлээ 23 настай байхдаа туурвижээ.

Жан-Мишель Баскиа бол гудамжны граффити, орчин үеийн урлаг, нийгмийн шүүмжлэлийг нэг дор нэгтгэж чадсан уран бүтээлч. Түүний 1983 онд бүтээсэн “Museum Security (Broadway Meltdown)” зураг Нью-Йоркт болсон дуудлага худалдааны онцлох бүтээлүүдийн нэг болж, 52.7 сая ам.долларын үнэд хүрлээ. 

Түүний хурц дүрслэл, нийгмийн шүүмжлэл, тухайн үеийн урлагийн ертөнцөд үзүүлсэн нөлөө нь өнөөдөр ч үнэ цэнээ хадгалсаар байна. 

 

Энэхүү бүтээл нь Баскиагийн 1983 онд туурвисан 12 том хэмжээний зургийн цувралд багтдаг. Цувралын бүтээлүүдээр дамжуулан тэрээр амжилт ба ядуурал, алдар нэр ба гадуурхал, үнэ цэнэ ба гавьяа, мөн арьс өнгө, нийгмийн давхарга, колоничлол зэрэг сэдвийг хөндсөн байдаг.