Үнэт эдлэл
“Bvlgari” брэндийн түүхэн бүтээлүүд Шанхайд
“Kaleidos” нэр нь эртний Грекийн “kalos” буюу гоо сайхан, “eidos” буюу хэлбэр гэсэн үгнээс гаралтай.
Италийн Bvlgari брэнд Шанхай хотын орчин үеийн урлагийн музейд өндөр зэрэглэлийн 300 гаруй сод бүтээлийг дэлгэсэн “Kaleidos: Colors, Cultures and Crafts” хэмээх томоохон үзэсгэлэнг нээгээд байна. Үзэсгэлэнг “Өнгөний шинжлэх ухаан”, “Өнгөний бэлгэдэл”, болон “Гэрлийн хүч” гэсэн гурван үндсэн бүлэгт хуваажээ.

Үзэсгэлэнгийн гол санаа нь өнгө хэрхэн зохицож хүний мэдрэмжид нөлөөлдгийг харуулахад оршино. Энэхүү үзэсгэлэн нь 2026 оны 9 сарын 5 -31 хүртэл үргэлжлэх бөгөөд брэндийн зуу гаруй жилийн түүхэн дэх өнгөний гайхамшиг, гар урлалын арга ухааныг Хятадын соёл, гүн ухаантай хослуулан харуулж байгаагаараа онцлог юм.


Дэлхийн II дайны үед үнэт эдлэлд ашигладаг цагаан алт ховордсон тул Bvlgari шар алтыг түлхүү ашиглаж эхэлсэн. Үүнтэй зэрэгцэн тод өнгийн чулууг зоригтой хослуулсан загварууд хөгжсөн нь өнөөдөр Bvlgari брэндийн гол таних тэмдэг болсон юм.




Үзэсгэлэнгийн онцлох бүтээлүүдийн нэг нь Bvlgari - ийн 1973 онд бүтээсэн түүхэн зүүлт юм. Уг зүүлтийг анх удаа олон нийтэд дэлгэсэн бөгөөд шүр, мана, очир эрдэнэ болон сийлбэртэй хашыг хослулсан нь Дорно ба Өрнөдийн соёлын нэгдлийг илэрхийлжээ. Зүүлтийн төвд байрлах ногоон хаш нь эртний Хятадын урлагийн уламжлалыг санагдуулахын зэрэгцээ Италийн үнэт эдлэлийн хийцлэлээр онцлог юм.



















