Үнэт эдлэл

Bvlgari Ромд шинэ салбараа нээлээ

 

Италийн үнэт эдлэлийн Bvlgari брэд АНУ-ын Флорида мужийн Палм-Бич хотын алдарт Worth Avenue гудамжинд шинэ салбараа нээлээ. Тус дэлгүүр Ромын архитектурыг далайн эргийн амьдралын хэв маягтай хослуулсан интерьер дизайнаараа онцлог юм.

Шинэ салбарын интерьерийн гол чимэглэл нь Италийн Venini брэндийн урласан Serpenti загварын гэрлийн бүрхүүл юм. Мурано шилээр хийсэн 300 элементийг нэгтгэсэн уг бүтээл Ромын нар жаргах үеийн алтан туяанаас санаа авчээ.

 

Bvlgari шинэ салбартаа үнэт эдлэл, цаг, гар цүнхний сонгомол загваруудаа дэлгэхийн зэрэгцээ хувийн уулзалт, тусгай арга хэмжээ зохион байгуулах орон зайг бий болгожээ. Мөн нээлтийн хүрээнд нэг сая ам.доллароос дээш үнэлгээтэй 50 гаруй бүтээл багтсан Eclettica High Jewelry цуглуулгаа танилцуулжээ.