Чиг хандлага

Chanel-ийн урласан балетын өмсгөл

Chanel загварын ордон эрт үеэс л балетын урлагийг дэмжин ажилласаар ирсэн.

Намар болж дэлхийн томоохон дуурь бүжгийн театрууд шинэ улирлын нээлтээ хийсээр байна. Тэдний нэг болох Парисын Дуурь Бүжгийн Театрын шинэ улирлын нээлтийн тоглолт 10 сарын 10-нд зохион байгуулагдлаа. Нээлтийн тоглолтод зориулан Chanel загварын ордон бүжигчдийн өмсгөлийг урлажээ.

 

Chanel загварын ордон эрт үеэс л балетын урлагийг дэмжин ажилласаар ирсэн ба загвар зохион бүтээгч Коко Шанель 1924 онд бүжиг дэглээч Бронислава Нижинскаягийн "Le Train Bleu" буюу "Цэнхэр галт тэрэг" хэмээх балетын жүжигт зориулан хувцас бүтээсэн байдаг.

                           1924 оны Le Train Bleu загвар

 

Chanel брэнд Парисын Дуурь Бүжгийн Театрын нээлтийн тоглолтыг 9 дэх жилдээ дэмжин ажиллаж байгаа бөгөөд бүтээлч захирал Матье Блази энэ жилийн тоглолтод зориулан  хөх, улаан, ногоон өнгөтэй хатгамал болон торгон утсаар чимэглэсэн орчин үеийн дүр төрхийг бүтээжээ.